Өрхийн тариаланчдын туслах

Агролли нь өрхийн тариаланчдад тулгардаг цаг уурын өөрчлөлтийн сорилтууд, санхүүгийн асуудлуудыг хөнгөвчлөх зорилготой апп юм. Бид Агролли аппаар хөдөө аж ахуйн салбарт инновацийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Андройд татах
Iphone татах
About Logo
Бидний түүх

Агролли аппыг 2020 оны 4-р сард Нью-Йорк хотноо Энэтхэг, Бразил, Монгол, Тайван улсын залуучууд хөгжүүлж эхэлсэн. 2020 оны 6-р сард Монгол улсад анхны тестийг орон нутгийн тариаланчдын дунд амжилттай хийж IBM компанийн Tech for Challenge - Call for Code 2020 олон улсын тэмцээнд 179 орны 400,000 гаруй хөгжүүлэгч нараас шалгарч Ази Номхон далайн шилдэг болон Дэлхийн Шилдэг гар утасны апп-аар шалгарчээ. Одоогоор Агролли гар утасны аппыг Энэтхэг, Бразил, Монгол 3 улсуудад онцлогт нь тохируулан хийхээр IBM компанитай хамтран ажиллаж байна.

Монгол улсын хувьд 2020 онд Монгол улсын онцлогт тааруулсан апп бүтээхийн тулд Монгол залуусын бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн юм. Өрхийн тариаланчдад бодит тус үзүүлэх функцуудыг судлах гэж зүүн аймгуудаар тариаланчид, агрономичидтай биеэр уулзаж ярилцав.

Бидний Зорилго

Бид өрхийн тариаланчдад цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн сорилтуудыг амжилттай даван туулж, санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулж хүчирхэгжихэд нь туслах зорилготой.

БИДНИЙ АЛСЫН ХАРАА

Бид Ази болон Африк тивүүдийн өрхийн тариаланчдын аж амьдралыг дээшлүүлсэн гол апликэйшн болох алсын хараатай ажиллаж байна.


Манай Баг

М. Чимэгсайхан

Бизнес хөгжил

Х. Сувд

Газар тариалангийн эдийн засаг

Д. Хадбаатар

Ерөнхий Зөвлөх Агрономич

Д. Өлзийбүрэн

Технологи

А. Жавхлан

Маркетинг

Т. Хишигжаргал

Сошиал медиа

Нийгмийн нөлөө

Бид нийгэмд үзүүлж байгаа нөлөөгөө дараах үзүүлэлтүүдээр хэмжих болно.

Га-аас авах ургацын хэмжээ

Тариаланчдын орлогын хэмжээ


Тариаланчдын ажлын үр бүтээмж, Агрономичдийн сумдуудад хүрч ажиллах байдал

Тариаланчдад хэрэгтэй мэдээллийн хүртээмжтэй байдал

Өрхийн тариаланчдын тоо, өсөлт

Шагналууд

IBM Call for Code Олон Улсын Тэмцээн - Шилдэг апликэйшн

“Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын үзэсгэлэн - Шилдэг үйлчилгээ